Thursday, October 1, 2020

Зүрх судасны мэргэшлээр зөвлөх зэрэг хамгаалахад бүрдүүлэх материал

Зүрх судасны мэргэшлээр зөвлөх зэрэг хамгаалахад бүрдүүлэх материалын жагсаалт танилцуулгыг хүргэж байна. Зүрх судас судлалын чиглэлээр ажиллаж буй нийт эмч нар та бүхэн зөвлөх зэрэг хамгаалахаар горилж буй бол доор дурьдсан материалыг бүрдүүлж ЭМЯ-ны Дотрын анагаах судлалын салбар зөвлөлийн гишүүн Ө.Цолмонд дурьдсан хаягаар, дурьдсан хугацаанд ирүүлэхийг хүсч байна. 
  1. Мэргэшлийн зэрэг горилогчийн хүсэлтийн маягтын хуулбар (маягтыг хавсаргав)(ЭМХТ-ийн захирлын 2020 оны А/93 дугаар тушаалаар батлагдсан маягтаар)
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхний хуулбар
  4. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхний хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбар
  6. Лицензийн хуулбар
  7. Ажиллаж буй байгууллагаас зүрх судасны мэргэшлээр зөвлөх зэрэг горилохыг дэмжсэн албан бичиг
  8. Монголын Зүрх судасны эмч нарын Нийгэмлэгийн тодорхойлолт  (ТДС зохион байгуулсан тухай,  мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй байх талаар тусгах)
  9. Зөвлөх зэрэг горилогчийн нийтлэг ба тусгай шалгуурыг хангасаныг баталгаажуулсан   баримтуудыг хавсаргах   (зөвлөх зэргийн нийтлэг ба тусгай шалгуурыг хавсаргав)
Нэр дэвшигч нар бүрдүүлсэн материалаа цахимаар болон цаасаар 10-р сарын 02- ны өдрийн дотор ЭМЯ-ны Дотрын анагаах судлалын салбар Зөвлөлийн гишүүн, Монголын Зүрх судасны эмч нарын Нийгэмлэгийн УЗ-ын гишүүн  Ө.Цолмонд хүлээлгэн  өгнө үү. 

Утас: 88094072
Цахим хаяг: tsolmon@mnums.edu.mn

ЖичНэр дэвшигчийн дутуу , хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 15-ний өдрийн А/513 дугаар "Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам"

ДОТРЫН АНАГААХ СУДЛАЛ”-ЫН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Энэхүү тусгай шаардлагыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл зөвшөөрсөн өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай мөрдөнө.

ЗҮРХ СУДЛАЛЫН ЗӨВЛӨХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Журмын дагуу нийтлэг шаардлагыг хангасан байна
  2. Мэргэжлийн   нийгэмлэг,  холбооноос зохион  байгуулсан  сургалтанд  хамрагдсан  байх 
  3. Эрдэм шинжилгээ, судалгаа, төсөлт ажлыг бие даан хийж, сүүлийн 8 жилийн хугацаанд нэгдүгээр зохиогчоор 4-өөс цөөнгүй бүтээл мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн байх ба хэвлүүлсэн үүнээс 2 нь олон улсын ном, сэтгүүлд нийтлүүлсэн эсвэл хэлэлцүүлсэн (нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага, зохиогчийн эрх) байх
  4. Зүрх судас судлалын чиглэлээр орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдээллийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг эмнэлзүйд ашиглах, төрөлжсөн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах, урьдчилан сэргийлэх чиглэлээр баримт, бичиг, бодлого боловсруулах чадвартай (эмнэлзүйн заавар, удирдамж, гардан үйлдлийн стандарт зэрэг мэргэжлийн баримт бичиг боловсруулах багийг удирдсан эсвэл ажлын хэсэгт хамтран ажилласан, санал, шүүмж, оюуны өмч, патент, шинэ бүтээл, оновчтой санал) байх
  5. Мэргэжлээрээ ажилласан сүүлийн 8 жилийн ажлын тайлан (байгууллага, орон  нутаг, бүс, үндэсний хэмжээнд мэргэжлийн чиглэлээр зөвлөх, багаар ажиллах чадавхтай, тусламж  үйлчилгээний  чанар, хүртээмжийг сайжруулах, хүний  нөөцийг  хөгжүүлэх,   салбарын  хөгжлийн   чиг хандлага,  тэргүүлэх чиглэлийг  тодорхойлох, эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх, салбарын хөгжилд хувь өөрийн нэмэр, мэдлэг ур чадвар, гар бие оролцсон талаар байгууллагаас өгсөн тодорхойлолтод тусгасан байх) тайлан ирүүлсэн байх
  6. Сүүлийн 5 жилийн хугацаанд төгсөлтийн дараах  сургалтанд “Удирдагч багш”-аар ажиллаж, 3-аас олон мэргэжилтэнг дагалдуулан сургасан байх
  7. Сүүлийн 5 жилд нийгэмд чиглэсэн  ажил зохион байгуулсан, үр дүнд  хүрсэн байх
  8. Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  9. Анагаах ухааны магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  10. Зүрх, судас судлалын оношилгоо, эмчилгээний мэргэшсэн, зүрхний хэт авиа, зүрхний ачаалалтай сорил, холтерийн мониторинг шинжилгээг хийж, дүгнэлт өгөх ур чадвартай байх
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШАААРДЛАГЫН БАТАЛГААЖИЛТ

Шалгуур бүрийн заалтыг баталгаажуулах бичиг  баримт, хуулбарыг  хавсаргана. Үүнд:
  • үндсэн мэргэжил, төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн үнэмлэх, хуулбар
  • мэргэжлийн зэргийн үнэмлэхийн хуулбар
  • боловсролын зэргийн үнэмлэхийн хуулбар
  • багц цагийн  сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар 
  • эмнэлзүйн сургагч багшийн үнэмлэхийн хуулбар эсвэл ЭМХТ, МДИ, СЭБ-ын тодорхойлолт
  •  тусгай шаардлагад нийцсэн бүтээлийн хуулбар 
  • сургалтын хөтөлбөр батлуулсан хуулбар
  • байгууллагын тодорхойлолт
  • нийгэмлэг, холбооны тодорхойлолт 
  • ажлын тайлан, бүтээлийн жагсаалтыг байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоогоор баталгаажуулах

Wednesday, September 30, 2020

Дэлхийн зүрхний өдөр - Эрүүл зүрхний төлөө хамтдаа

 Жил бүр дэлхий даяар 09 сарын 29-ний өдрийг хүн бүрийг өөрийн зүрх судасны эрүүл мэндэд анхаарал хандуулахыг уриалж "Дэлхийн зүрхний өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Зүрх судасны өвчлөл нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Та бүхнийг "Эрүүл зүрхний төлөө хамтдаа" хичээж, өөрийн зүрх судасны эрүүл мэндэд анхаарч зүрхээ эрүүл байлгах зөвлөгөө, мэдээллийг дагаж хэрэгжүүлэхийг уриалж байна.


Monday, June 8, 2020

Is the evidence for SGLT2i enough for a paradigm shift for practicing cardiologists?

“Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг”-ээс нийгэмлэгийн гишүүддээ зориулан вебинар тусгай цувралыг зохион байгуулж байгаа билээ. 
Дараагийн цуврал вебинар сургалт 2020 оны 6 дугаар сарын 26, Баасан гаригт 12-13 (Сингапурын цагаар)  цагт болох ба маш сонирхолтой сэдвээр хэлэлцэх тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

    Title:  Improving mortality, heart failure, and renal outcomes for our patients. Is the evidence for SGLT2i enough for a paradigm shift for practicing cardiologists?
Date26 June 2020, Friday
Time12pm - 1pm Singapore Time / 4am - 5am GMT
Who Should Attend?Cardiologists, Endocrinologists, Nephrologists, and Trainees

Wednesday, May 6, 2020

COVID-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД CATHLAB-Д ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Нийгэмлэгийн гишүүдэд “Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг”-ээс COVID-19 цар тахалтай холбоотой вебинар тусгай цувралыг зохион байгуулж байгаа билээ. 

Дараагийн цуврал вебинар сургалт 2020 оны 5 дугаар сарын 12, Мягмар гаригт 18-19 (Сингапурын цагаар)  цагт болох ба та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Title Changes in Cathlab Workflow During COVID-19 Times
Date 12 May 2020, Tuesday
Time 6pm - 7pm Singapore Time
Who Should Attend? Practicing Cardiologists and Cardiology Trainees
Бүртгүүлэх

TOPICS

What works in a cathlab when treating a COVID-19 patient? - Dr Zhou Ning

Changes in workflow and equipment that makes sense.

Case discussion to illustrate workflow requirements - Dr Jack Tan

CXR and CT changes for COVID-19 patients, challenges in ventilation and when is ECMO required

Friday, May 1, 2020

COVID-19 цар тахлын үед зүрхний цочмог шигдээсийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэх вэ?

Нийгэмлэгийн гишүүдэд “Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг”-ээс вебинар тусгай цувралыг зохион байгуулж байна. Цувралын эхэнд COVID-19 хэрхэн даван туулах туршлага болон тулгарч буйж бэрхшээлүүдийг болон APSC-ний зөвлөмжийн талаар хэлэлцэх болно.

Вебинар сургалт нь 2020 оны 5 дугаар сарын 4,  Даваа гаригт 12-13 (Сингапурын цагаар)  цагт болох ба та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


Title
Frontiers in Coronary Heart Disease: STEMI Care During COVID Times

Date
4 May 2020, Monday

Time

12noon - 1pm Singapore Time


Who Should Attend?

Practicing Cardiologists and Cardiology Trainees




TOPICS

Overcoming COVID-19  -  Prof Kai Xu

Sharing of best practices from China: Changes in STEMI Workflow and Practices in response to the COVID pandemic

APSC Consensus Recommendations  -  Prof Derek Chew
Titration of pharmacotherapy peri-PCI. Recommendations on use of P2Y12i use – escalation/de-escalation



Saturday, March 28, 2020

Нийгэмлэгийн хүндэт гишүүн танаа


COVID19 халдварын үед зүрх судасны эрхтэн тогтолцооны гэмтэл үүсгэж ST-тэй зүрхний шигдээсмиокардитзүрхний дутагдалховдлын тахикарди гэх мэт илрэлүүдтэйгээр өвчтөнүүд эмнэлгийн байгууллагад хандаж байгаа нь бүртгэгдэж байгаа ба энэ нь Зүрх судасны эмч мэргэжилтэнүүдийг өндөр эрсдэл бүлэгт оруулж байна.


Иймд зүрх судасны салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтэн та бүхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа өөрийгөө хамгаалах арга хэмжээг тогтмол авч ажиллахыг зөвлөж байна. Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс өөрийн гишүүдэд амны маск ба Нүүрний хаалтыг илгээж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Ханиах, найтаах үедээ тохойн хэсгээр хаах, эсвэл сальфеткаар амыг хаах. Хэрэглэгдсэн сальфеткийг даруй хаях
  • Гараж тогтмол сайтар хөөсрүүлэн савангаар угаах. Саванг гарт доод тал нь 20 секундын туршид үрж хөөсрүүлэн угааж, 75%-иас дээш этилийн спирт бүхий ариутгах уусмалаар ариутгах.
  • Олон хүнтэй үйл ажиллагаанд оролцохгүй байх
  • Бусад хүнтэй 1 буюу түүнээс дээш метрийн зайтай зогсож харилцах
  • Гар барих, үнсэх, биед хүрэх, аяга халбага хамтарч хэрэглэх, хоол хувааж идэх зэргийг бүрэн хориглох
  • Өрөөний тавилга, гадаргуу, хаалганы бариул зэргийг тогтмол ариутгаж цэвэрлэх
  • Эмнэлгийн орчинд өвчтөнд үзлэг хийх, халдвартай байж болох бүсэд ажиллахдаа хувийн хамгаалах хэрэгсэл болох амны маск, нүүрний хаалт, нэг удаагийн бээлийг тогтмол өмсөж занших
  • Хувийн хамгаалалтын хувцас хэрэгсэлийг тайлахдаа гадна хэсэгт аль болох хүрэхгүй байх
  • Нүүрний хаалт, резинэн гутал зэрэг ариутган хэрэглэдэг хэрэгсэлүүдийг тайлсан дариудаа ариутгалын уусмалд хийж цэвэрлэх
  • Хамгаалалтын хувцас, хэрэгсэл тус бүрийг тайлсаны дараа гарыг зөвлөмжийн дагууд угаах
  • Гэртээ харих үедээ бүрэн хувцасаа сольж, усанд орно. Ам хамрыг цэвэрлэсний дараа гэр бүлийн гишүүддээ ойртох байдлаар тэднийг хамгаалах

Нийгэмлэгийн зүгээс COVID19 халдвар ба Зүрх судасны эмгэгийн чиглэлд гарч буй олон улсын зөвлөмж, тохиолдолуудыг www.cardiosociety.mn вэб сайтад байршуулан ажиллахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Иймд гишүүн та нийгэмлэгийн цахим хуудаснаас тогтмол мэдээлэл авч байхыг зөвлөж байна.


ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ

Friday, August 2, 2019

"Зүрх судасны үндэсний конференци 2017" видео хичээлүүдийг үзэх боломжтой боллоо

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ээс онлайн сургалтыг нэвтрүүлэх ажлын хүрээнд тус нийгэмлэгийн албан ёсны www.cardiosociety.mn веб сайтын Webinar буланд "Зүрх судасны үндэсний конференци 2017" хурлын видео хичээлүүдийг бүх хэрэглэгчдэд нээлттэй үзэхээр байршууллаа. 

Тун удахгүй "Зүрхний судасны үндэсний конференци 2018"-ийн үеэд бэлтгэсэн видео хичээлүүдийг нийгэмлэгийн гишүүд үзэх боломжтойгоор байрлуулахаар бэлтгэж байна. 

Ингэснээр гишүүд та бүхэн зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, шинэ технологи, орчин үеийн чиг хандлагын талаарх мэдээллийг жилийн турш үнэ төлбөргүй хүлээн авч өөрийн мэдлэг, мэргэжлийг тасралтгүй дээшлүүлж байх таатай боломж бүрдэх юм. 

http://webinar.cardiosociety.mn/




Follow by Email