Friday, September 1, 2017

Зүрх судасны үндэсний конференци 2017

Зүрх судасны үндэсний конференц нь 2004 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй жил бүр зохион байгуулагдаж буй үндэсний хэмжээний конференц юм. Зүрх судасны үндэсний конференцид 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгүүдийн зүрх судасны эмч нар жил бүр бүрэн хамрагдаж ирсэн. Үүний зэрэгцээ улсын гуравдагч шатлалын эмнэлгийн зүрх судасны, зүрхний судсан дотуурх оношилгоо эмчилгээний, зүрх судасны мэс заслын баг ба хувийн хэвшлийн мэргэжил нэгт эмч, мэргэжилтэнүүд идэвхитэй оролцсоор ирсэн. Анх 30 гаруй оролцогчтойгоор эхэлж байсан энэ хурал сүүлийн жилүүдэд 280 гаруй оролцогчид бүртгэгдэн оролцдог болж хурлын цар хүрээ, ач холбогдол нэмэгдэж байна.

Зүрх судасны үндэсний конференцид жил бүр олон улсын мэргэжилтэнүүд оролцож өөрсдийн үнэт туршлагаа хуваалцдаг. Энэ хүрээнд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг (МЗСЭН)-ийн урилгаар Европын зүрхний нийгэмлэгийн Ерөнхийлөгч профессор Jeroen Bax хүрэлцэн ирж оролцоно. Зүрхний төвийн урилгаар Зүрх судасны төв төслийн зөвлөх профессор Дидиер Патт, Сингапурын Зүрхний төвийн Зүрхний дутагдлын хөтөлбөрийн дарга David Sim, Люксембургийн Зүрхний төвийн дарга, зүрхний мэс заслын эмч Charpentier Arnaud, Францийн ангиографийн нийгэмлэгийн эмч Remy Pillier нар хүрэлцэн ирж шинэ мэдээлэл, илтгэлээ хэлэлцүүлж оролцоно.

2017 оны конференцийн нэг онцлог үйл ажиллагаа нь хурлын дараа буюу 2017 оны 09
сарын 09-ны өдөр чиглэгдсэн сургалтуудыг Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс ШУГТЭ-ийн мэргэжлийн багуудтай хамтран та бүхэнд зориулан зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Үүнд:

1. Захын судасны өвчний оношилгоо, эмчилгээ - ШУГТЭ-ийн Судасны мэс заслын
багтай хамтран
2. Эмнэл зүйн анатомийн сургалт - ШУГТЭ-ийн Зүрх судасны мэс заслын багтай
хамтран
3. Зүрхний эхо шинжилгээ сургалт - ШУГТЭ-ийн Зүрхний эхогийн багтай хамтран
4. Зүрхний цахилгаан бичлэгийн сургалт - ШУГТЭ-ийн Зүрхний хэм судлалын
багтай хамтран

Чиглэгдсэн сургалтуудад оролцогчдын тоо хязгаартай байх тул та эрт бүртгүүлсэнээр
өөрийн сонирхсон сургалтыг чөлөөтэй сонгож хамрагдах боломжтой. Иймд та яаравчлаарай! Мөн Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн бол бүртгэлийн төлбөрөөс 50% хөнгөлөгдөх боломжтой ба хурлын бүх илтгэлүүдийг онлайн үзэх боломжийг 1 жилийн турш олгох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.cardiosociety.mn хуудаснаас
эсвэл 88096603, 99182407, 99036295 дугаараас тус тус авч болно.

0 comments:

Post a Comment

Follow by Email