Friday, September 1, 2017

Конференцийн хөтөлбөрт өөрчлөлт орсон тухай

Зүрх судасны үндэсний конференц 2017 хуралдаанд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн урилгаар оролцож буй Европын зүрхний холбооны ерөнхийлөгч профессор Jeroen Bax албан ажлын улмаас товлогдсон цагаас эрт буцах шаардлагатай болсон тул 2017 оны 09 сарын 09-ны өдрийн “Зүрхний дүрс оношилгооны сургалт”-ын хөтөлбөр цуцлагдсан болно.

Иймд хуралд оролцогчдод төлөвлөгдсөн бусад сургалтуудаас 2-ыг нь сонгон суралцах боломжийг олгохоор шийдвэрлэв. Сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орсонтой холбоотойгоор сургалтын төлбөр 60’000 төгрөг байсан нь 20’000 төгрөг болсныг мэдэгдэж байна.

Оролцогч нь дараах 4 төрлийн сургалтаас өглөө ба өдрийн тус бүр 1 буюу нийт 2
сургалтад оролцох боломжтой. Үүнд:

Өглөөний сургалт
1. Зүрхний цахилгаан бичлэгийн сургалт
2. Зүрхний анатоми - 4D анатоми сургалт

Өдрийн сургалт
1. Зүрхний эхогийн сургалт
2. Захын судасны эмгэгийн сургалт

Та бүхэн конференцд идэвхитэй оролцоно гэдэгт гүнээ итгэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.cardiosociety.mn хуудаснаас
эсвэл 88096603, 99182407, 99036295 дугаараас тус тус авч болно.

0 comments:

Post a Comment

Follow by Email