Wednesday, October 31, 2018

APSC SINGAPORE Scholarship 2019

"Монголын зүрхний эмч нарын нийгэмлэг"-ийн нийт гишүүд, зүрх судасны эмч та бүхэнд зүрх судас, зүрхний мэс засал, цусны зохимол эргэлт, мэдээгүйжүүлгийн чиглэлээр 1 жил хүртэлх хугацаатай тэтгэлэгтэй сургалтанд оролцох сонгон шалгаруулалтын зарыг хүргэж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүсэлтэй, доорхи шалгуурыг хангаж буй эмч нар "Монголын зүрхний эмч нарын нийгэмлэг"-т хандаж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Та бүхэнд амжилт хүсье.

Хаяг: П.Н.Шастины Нэрэгмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Зүрх судасны төв, 6-р давхар
Харилцах утас : 8096603, 99036295
Имэйл: info@cardiosociety.mn  




Wednesday, September 19, 2018

Чоногол трейд ХХК-ийн урамшуулал

"Зүрх судасны үндэсний конференци 2018" хурлын диамонд ивээн тэтгэгч Чоногол трейд ХХК-ийн зүгээс хуралд оролцогч нийт эмч нарт Герман улсын B. Braun брендийн захын цусанд сахар хурдавчилсан аргаар сахар үзэх аппаратыг бэлэглэхээр болсон мэдээг дуулгахад таатай байна.

Чоногол трейд ХХК нь жил бүр зүрх судасны үндэсний конференцид ивээн тэтгэгчээр оролцож ирсэн төдийгүй Монгол улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулагч үндэсний компани билээ.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Зүрхний төв, Монголын зүрхний эмч нарын нийгэмлэг та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж сэтгэл хангалуун байдгийг дурьдах нь зүйтэй болов уу.






Follow by Email