Wednesday, December 19, 2018

Европын Зүрхний Нийгэмлэгийн 2019 оны тэтгэлэгт грант

"Монголын зүрхний эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүд, зүрх судасны эмч, мэргэжилтнүүд та бүхэнд Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр шалгаруулдаг тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдсан тухай мэдээллийг хүргэхэд таатай байна. 

2016 онд "Монголын зүрхний эмч нарын нийгэмлэг" нь Европын Зүрхний Нийгэмлэгт гишүүнээр элссэнээр дээрхи тэтгэлэгт хөтөлбөрүүд Монголын зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч мэргэжилтнүүдэд нээлттэй болсон билээ.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь зүрхний судасны чиглэлээр ажиллаж буй эмч, судлаач, сувилагч хэн бүхэнд нээлттэй бөгөөд тус бүр нь 25000 еврогийн тэтгэлэгийг олгоно. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар Европын томоохон төвүүдэд 1 жил хүртэлх хугацаанд сургалт, эрдэм шинжилгээний хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байна. 

Тэтгэлэгт хөтөлбөр тус бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. 

Та бүхэнд амжилт хүсье.





Follow by Email