Monday, June 24, 2019

The 5th Cardio Update Europe 2019 хурлын шууд дамжуулалтыг үнэ төлбөргүй үзэх эрхийг олгоно

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ээс хамтын ажиллагааны хүрээнд Унгар улсын Будапешт хотод 06 сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах хуралд онлайнаар үнэ төлбөргүй оролцох боломжийг олгож байна. 

Тус хуралд оролцох онлайн эрхийг авснаар


  • Өөрийн байгаа газар орноос интернет ашиглан хурлын бүхий л үйл ажиллагаанд үнэ төлбөргүй оролцох
  • Michael Böhm, Kurt Huber, Andre Keren болон Béla Merkely зэрэг тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүдийн удирдан явуулах хурлын шууд дамжуулалтыг үзэх
  • Европын зүрх судасны салбар дахь тэргүүлэх мэргэжилтнүүдийн бэлтгэсэн 12 интерактив лекцэнд оролцох
  • Зүрх судасны салбарт шинээр хийгдсэн олон улсын судалгааг анх удаа танилцуулах дамжуулалтыг хүлээн авах
  • Эмнэлзүй болон өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарсан лекц, семинарыг хүлээн авах
зэрэг олон давуу талыг хүртэх боломжтой ба тус хуралд өөрийн биеэр оролцсонтой дүйхүйц боломжийг таньд олгоно. 



"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн хамтын ажиллагааны хүрээнд олгогдож буй үнэ төлбөргүй 10 онлайн эрхийг авч хурлын үйл ажиллагааг үзэж сонирхохыг хүссэн тус нийгэмлэгийн гишүүн эмч, мэргэжилтнүүд contact@cardiosociety.mn хаягаар бидэнд өөрийн хүсэлтийг товч CV-ийн ирүүлнэ үү. 


Хурлын шууд дамжуулалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй доорхи хавсралтаас танилцана уу.


Monday, June 10, 2019

ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-2019

Сайн байна уу. 

Та бүхэнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Денкфармын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна. 

Денк фармын Монгол дахь төлөөлөгчийн газраас  2014 оноос  жил бүр эмч нарт болон анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулсан ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлан шалгаруулан  ажиллаж байгаа билээ.
2014 оноос  Денкфармын нэрэмжит тэтгэлэгт   хөтөлбөрөөр  нийт  16 эмчид  1000$ тэтгэлэг,  анагаахын чиглэлээр суралцаж байгаа 19 оюутанд  1 жилийн сургалтын төлбөр, 38 эмч, 18 оюутанд тусгай шагнал  тэтгэлэг  олгожээ.
Эмч нарт зориулсан "ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019"-д  Мэргэжлийн  чиглэлийн холбоо, нийгэмлэгтэй хамтран ажиллан, тэтгэлэгийн шалгаруулалтанд  хамтран оролцохыг урьж байна.
Тухайн  нийгэмлэг холбооноос шалгарсан  1 эмчийн материалыг  хүлээн авна.
Мэргэжлийн чиглэлийн холбоо, нийгэмлэгүүдээс нийт  5  эмчийг шалгаруулна. Шалгарсан  эмчид 2019 оны 6-р сарын 26-нд өргөмжлөл1000 ам.долларын тэтгэлэгийг олгоно. 

Sunday, April 21, 2019

ESC Professional member болох зааварчилгаа

Европын Зүрхний Нийгэмлэг ба Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас ESC Congress 2019 хуралд оролцох 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлөх эрх олгосон билээ. Хөнгөлөлтийн хүрээнд хурлын бүртгэл 850 еврог чөлөөлнө. 

Европын Зүрхний Нийгэмлэгээс шинээр ирүүлсэн шаардлагын дагуу тус хөнгөлөлтийг хүртэх эмч, эмнэлэгийн мэргэжилтэн нь www.escardio.org веб сайтаар дамжуулж одоо байгаа гишүүнчлэлийн статусаа Professional member болгож нэг шат ахиулсан байх хэрэгтэй. Үүнд Professional member болоход 30 еврогийн төлбөртэй бөгөөд тус веб сайтад олон улсын эрхтэй төлбөрийн карт (Visa, Master гэх мэт) ашиглан төлбөрөө онлайнаар төлөх зааварчилгааг хүргэж байна. 




Зураг 1. Зураг дээр улаанаар хүрээлсэн дээр дарахад гишүүд нэвтрэх хэсэг рүү шилжинэ


Зураг 2. Email хэсэгт өөрийн бүртгэлтэй имэйл хаяг, Password хэсэгт нууц үгээ бичиж Sign In товчлуурыг дарна

Tuesday, January 15, 2019

ESC Congress 2019 хуралд оролцоход хөнгөлөлт үзүүлнэ

Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ESC Congress хурал нь зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг олон улсын хамгийн том хурал бөгөөд энэ жил Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд жил бүр 32000 гаруй зүрхний эмч нар 154 орноос цуглаж зохион байгуулагддаг уламжлалтай.  Тус хуралд оролцсоноор зүрх судасны салбарт гарсан шинэ мэдээ мэдээлэл, инноваци, технологийн дэвшилтэй танилцах, хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн дүгнэлт,  эмнэл зүйн удирдамжуудыг дэлхийд нэр хүндтэй эрдэмтэн мэргэжилтнүүдээс сонсох, тэдэнтэй харилцан ярилцах, асууж мэдэх  суралцах өргөн боломжийг олгодог. 

Европын Зүрхний Нийгэмлэг ба Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас ESC Congress 2019 хуралд оролцох 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлөх эрх олгосон билээ. Хөнгөлөлтийн хүрээнд хурлын бүртгэл 850 еврог чөлөөлнө.

Энэхүү ажлын хүрээнд Франц улсын нийслэл Парис хотноо 2019 оны 08 сарын 31-аас 09 сарын 04-ний хооронд зохион байгуулагдах ESC Congress 2019 хуралд оролцоход хөнгөлөлт үзүүлэх 25 хүнийг дараах журмын дагуу шалгаруулна. Үүнд:

  1. Монголын зүрхний эмч нарын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч гишүүн байх (гишүүний татвараа төлсөн)
  2. Орчин үеийн багаар ажиллах сэтгэхүйтэй шинийг эрэлхийлэгч, мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх,  бусадтайгаа мэдлэг туршлагаа хуваалцах  хүсэл  эрмэлзэлтэй,  хариуцлагатай шилдэг залуу - 35 хүртэлх насны гишүүн
  3. Хурлын бүртгэлээс бусад аялалын зардал (онгоцны тийз, зочид буудал захиалга г.м)-ыг өөрөө хариуцахыг зөвшөөрсөн

Залуу судлаачдын хувьд ESC Congress 2019 хуралд өөрийн болон хамтарсан судалгааны багийн абстрактыг илгээснээр олон төрлийн хөнгөлөлт, грантад өрсөлдөх эрхтэй болдог давуу талтай юм. Тус хуралд оролцоход дэмжлэг үзүүлдэг грантын талаарх мэдээллийг та ЭНД дарж авах боломжтой.

Sunday, January 13, 2019

Ази Номхон Далайн Зүрх Судасны Нийгэмлэгийн хуралд абстракт хүлээн авна

Ази Номхон Далайн Зүрх Судасны Нийгэмлэг (APSC)-ийн 2019 оны хурал нь 2019 оны 05 сарын 22-26-ны хооронд Филлипин улсад зохион байгуулагдах бөгөөд "Монголын зүрхний эмч нарын нийгэмлэг" нь тус байгууллагын гишүүний хувьд монголын зүрх судасны чиглэлээрх эмч, мэргэжилтнүүдийг тус хуралд оролцоход дэмжин ажилладаг. Тус шаардлага хангасан эрдэм шинжилгээний бүтээлийн товч хураангуйг хүлээн авах тов зарлагдсаныг хүргэж байна. 

Тус хуралд аналитик судалгаа, тойм судалгаа, мета-анализ болон эмнэлзүйн тохиолдол гэсэн үндсэн 4 чиглэлээр товч хураангуйг 2019 оны 2 сарын 18 хүртэл хүлээн авна. Хуралд бүтээл ирүүлж буй судалгааны баг нь "Young Investigator Award"-д бүтээлээр өрсөлдүүлэх боломжтой ба шагналыг 1000$ хүртэл мөнгөн шагнал дагалдана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи албан ёсны зараас хүлээн авна уу.  

Та бүхэнд амжилт хүсье.

Follow by Email