Sunday, April 21, 2019

ESC Professional member болох зааварчилгаа

Европын Зүрхний Нийгэмлэг ба Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас ESC Congress 2019 хуралд оролцох 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлөх эрх олгосон билээ. Хөнгөлөлтийн хүрээнд хурлын бүртгэл 850 еврог чөлөөлнө. 

Европын Зүрхний Нийгэмлэгээс шинээр ирүүлсэн шаардлагын дагуу тус хөнгөлөлтийг хүртэх эмч, эмнэлэгийн мэргэжилтэн нь www.escardio.org веб сайтаар дамжуулж одоо байгаа гишүүнчлэлийн статусаа Professional member болгож нэг шат ахиулсан байх хэрэгтэй. Үүнд Professional member болоход 30 еврогийн төлбөртэй бөгөөд тус веб сайтад олон улсын эрхтэй төлбөрийн карт (Visa, Master гэх мэт) ашиглан төлбөрөө онлайнаар төлөх зааварчилгааг хүргэж байна. 




Зураг 1. Зураг дээр улаанаар хүрээлсэн дээр дарахад гишүүд нэвтрэх хэсэг рүү шилжинэ


Зураг 2. Email хэсэгт өөрийн бүртгэлтэй имэйл хаяг, Password хэсэгт нууц үгээ бичиж Sign In товчлуурыг дарна



Зураг 3. Хэрэв амжилттэй нэвтэрсэн бол дээрхи цонх руу автоматаар шилжих ба зураг дээр улаанаар хүрээлсэн хэсэгт таны овог, нэр, ESC ID харагдана


Зураг 4. Өөрийн овог, нэр, ESC ID бүхий товчлуур дээр дарахад гарч ирсэн цэснээс зураг дээр улаанаар хүрээлсэн My account цэсийг сонгож дарснаар дараах цонх руу шилжинэ


Зураг 5. Тус цонхны My membership хэсэгт таны одоогийн байгаа гишүүнчлэлийн статус харагдах ба зураг дээр улаанаар хүрээлсэн Renew товчлуур дээр дарна


Зураг 6. Та Professional member болсноор зурагт үзүүлсэн 2 сэтгүүлийн аль нэгийг бүтэн жилийн турш онлайнаар үнэгүй бүрэн эхээр нь захиалах эрх дагалдах ба та өөрийн сонголтыг хийнэ


Зураг 7. Card number хэсэгт өөрийн олон улсын эрхтэй картын дугаар, Exp Month хэсэгт тус картын хугацаа дуусах сар, Exp Year хэсэгт тус картын хугацаа дуусах он, CVV хэсэгт картын ард соронзон туузан дээр байрлах 3 оронтой тоог, Card Holder Name хэсэгт тус картыг эзэмшигчийн нэрийг тус тус бичнэ

Would you like to save this payment method for future use?-Хэрэв тус картыг цаашид Европын Зүрхний Нийгэмлэгтэй холбоотой онлайн гүйлгээнд ашиглах бол YES, үгүй бол NO-ийг сонгоно. 

I want to automatically renew my membership every year - Хэрэв тус картыг ашиглан жил бүр автоматаар гишүүнчлэлийн статусаа шинэчилж байх бол YES, үгүй бол NO-ийг сонгоно. 

I have read, understood and I accept the General Terms of Sales - Европын Зүрхний Нийгэмлэгийн онлайн төлбөр тооцоотой холбоотой дүрэм, журамтай танилцсан болохоо баталгаажуулж YES-ийг сонгоно. 


Зураг 8. Хэрэв таны гишүүнчлэл амжилттай шинэчлэгдсэн бол зураг дээр харуулсан байдлаар Status Active гэсэн бичигтэй ногоон өнгөтэй болж солигдсон байна

0 comments:

Post a Comment

Follow by Email