Сайн байна уу.
Та бүхэнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Денкфармын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна.
Денк фармын Монгол дахь төлөөлөгчийн газраас 2014 оноос жил бүр эмч нарт болон анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулсан ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлан шалгаруулан ажиллаж байгаа билээ.
2014 оноос Денкфармын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрөөр нийт 16 эмчид 1000$ тэтгэлэг, анагаахын чиглэлээр суралцаж байгаа 19 оюутанд 1 жилийн сургалтын төлбөр, 38 эмч, 18 оюутанд тусгай шагнал тэтгэлэг олгожээ.
Эмч нарт зориулсан "ДЕНКФАРМЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019"-д Мэргэжлийн чиглэлийн холбоо, нийгэмлэгтэй хамтран ажиллан, тэтгэлэгийн шалгаруулалтанд хамтран оролцохыг урьж байна.
Тухайн нийгэмлэг холбооноос шалгарсан 1 эмчийн материалыг хүлээн авна.
Мэргэжлийн чиглэлийн холбоо, нийгэмлэгүүдээс нийт 5 эмчийг шалгаруулна. Шалгарсан эмчид 2019 оны 6-р сарын 26-нд өргөмжлөл, 1000 ам.долларын тэтгэлэгийг олгоно.
Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох шалгуурыг хавсарган хүргүүлж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг хүссэн тус нийгэмлэгийн гишүүд доор дурьдсан материалыг бүрдүүлж contact@cardiosociety.mn хаягаар ирүүлнэ үү.
Тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг хүссэн тус нийгэмлэгийн гишүүд доор дурьдсан материалыг бүрдүүлж contact@cardiosociety.mn хаягаар ирүүлнэ үү.
0 comments:
Post a Comment