Wednesday, July 17, 2019

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Мөнгөнчимэг APSC-ийн 1-р бүсийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019 оны 05 сарын 22-26-ны өдрүүдэд Филлипин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдсан Ази Номхон Далайн Зүрхний Хурлын нэгдсэн чуулганаар "Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн ерөнхийлөгч Д.Мөнгөнчимэгийг тус нийгэмлэгээс 1-р бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгосон таатай мэдээг хүргэж байна. 

Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэг нь Ази Номхон далайн бүс нутаг дахь гишүүн орнуудын үйл ажиллагааг зохион байгуулах, нийгэмлэгийн үйл ажиллагаанд уялдуулан удирдан чиглүүлэх зорилгоор 3 бүсэд хувааж бүс тус бүрийг нэгдсэн чуулганаас сонгогдсон 2 дэд ерөнхийлөгч хариуцан ажилладаг. 

Энэ жилийн Ази Номхон Далайн Зүрхний Конгрессийн үеэр хуралдсан нэгдсэн чуулганаар Хонгконг, Монгол, Япон, Тайван, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Австрали болон Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Фижи болон бусад номхон далайн арлын орнууд, Казакстан, Киргизстан, Тажикстан, Туркменстан, Узбекстан зэрэг орны гишүүн нийгэмлэгүүдийг багтаасан 1-р бүсийн дэд ерөнхийлөгчөөр "Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн ерөнхийлөгч Д.Мөнгөнчимэгийг сонгосон нь Ази Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгээс бидэнд өгч буй өндөр нэр хүнд, хариуцлагатай үйл хэрэг юм. 

"Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг"-ийн нийт гишүүд болон монголын зүрх судасны салбарын эмч, мэргэжилтнүүдийн нэрийн өмнөөс Д.Мөнгөнчимэг эмчийн цаашдын ажилд амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе. 


1 comments:

Unknown said...

сайхан зусч байна уу Мөнгөө эмчдээ баяр хүргэе уламулам их амжилт хүсьеээ зөвхөн та шүү

Post a Comment

Follow by Email