Saturday, March 28, 2020

Нийгэмлэгийн хүндэт гишүүн танаа


COVID19 халдварын үед зүрх судасны эрхтэн тогтолцооны гэмтэл үүсгэж ST-тэй зүрхний шигдээсмиокардитзүрхний дутагдалховдлын тахикарди гэх мэт илрэлүүдтэйгээр өвчтөнүүд эмнэлгийн байгууллагад хандаж байгаа нь бүртгэгдэж байгаа ба энэ нь Зүрх судасны эмч мэргэжилтэнүүдийг өндөр эрсдэл бүлэгт оруулж байна.


Иймд зүрх судасны салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтэн та бүхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа өөрийгөө хамгаалах арга хэмжээг тогтмол авч ажиллахыг зөвлөж байна. Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс өөрийн гишүүдэд амны маск ба Нүүрний хаалтыг илгээж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Ханиах, найтаах үедээ тохойн хэсгээр хаах, эсвэл сальфеткаар амыг хаах. Хэрэглэгдсэн сальфеткийг даруй хаях
  • Гараж тогтмол сайтар хөөсрүүлэн савангаар угаах. Саванг гарт доод тал нь 20 секундын туршид үрж хөөсрүүлэн угааж, 75%-иас дээш этилийн спирт бүхий ариутгах уусмалаар ариутгах.
  • Олон хүнтэй үйл ажиллагаанд оролцохгүй байх
  • Бусад хүнтэй 1 буюу түүнээс дээш метрийн зайтай зогсож харилцах
  • Гар барих, үнсэх, биед хүрэх, аяга халбага хамтарч хэрэглэх, хоол хувааж идэх зэргийг бүрэн хориглох
  • Өрөөний тавилга, гадаргуу, хаалганы бариул зэргийг тогтмол ариутгаж цэвэрлэх
  • Эмнэлгийн орчинд өвчтөнд үзлэг хийх, халдвартай байж болох бүсэд ажиллахдаа хувийн хамгаалах хэрэгсэл болох амны маск, нүүрний хаалт, нэг удаагийн бээлийг тогтмол өмсөж занших
  • Хувийн хамгаалалтын хувцас хэрэгсэлийг тайлахдаа гадна хэсэгт аль болох хүрэхгүй байх
  • Нүүрний хаалт, резинэн гутал зэрэг ариутган хэрэглэдэг хэрэгсэлүүдийг тайлсан дариудаа ариутгалын уусмалд хийж цэвэрлэх
  • Хамгаалалтын хувцас, хэрэгсэл тус бүрийг тайлсаны дараа гарыг зөвлөмжийн дагууд угаах
  • Гэртээ харих үедээ бүрэн хувцасаа сольж, усанд орно. Ам хамрыг цэвэрлэсний дараа гэр бүлийн гишүүддээ ойртох байдлаар тэднийг хамгаалах

Нийгэмлэгийн зүгээс COVID19 халдвар ба Зүрх судасны эмгэгийн чиглэлд гарч буй олон улсын зөвлөмж, тохиолдолуудыг www.cardiosociety.mn вэб сайтад байршуулан ажиллахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Иймд гишүүн та нийгэмлэгийн цахим хуудаснаас тогтмол мэдээлэл авч байхыг зөвлөж байна.


ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ

0 comments:

Post a Comment

Follow by Email