Thursday, October 1, 2020

Зүрх судасны мэргэшлээр зөвлөх зэрэг хамгаалахад бүрдүүлэх материал

Зүрх судасны мэргэшлээр зөвлөх зэрэг хамгаалахад бүрдүүлэх материалын жагсаалт танилцуулгыг хүргэж байна. Зүрх судас судлалын чиглэлээр ажиллаж буй нийт эмч нар та бүхэн зөвлөх зэрэг хамгаалахаар горилж буй бол доор дурьдсан материалыг бүрдүүлж ЭМЯ-ны Дотрын анагаах судлалын салбар зөвлөлийн гишүүн Ө.Цолмонд дурьдсан хаягаар, дурьдсан хугацаанд ирүүлэхийг хүсч байна. 
  1. Мэргэшлийн зэрэг горилогчийн хүсэлтийн маягтын хуулбар (маягтыг хавсаргав)(ЭМХТ-ийн захирлын 2020 оны А/93 дугаар тушаалаар батлагдсан маягтаар)
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн үнэмлэхний хуулбар
  4. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхний хуулбар
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн зурагтай нүүрэн хэсэг болон албан тушаалд томилсон тушаалтай хэсгийн хуулбар
  6. Лицензийн хуулбар
  7. Ажиллаж буй байгууллагаас зүрх судасны мэргэшлээр зөвлөх зэрэг горилохыг дэмжсэн албан бичиг
  8. Монголын Зүрх судасны эмч нарын Нийгэмлэгийн тодорхойлолт  (ТДС зохион байгуулсан тухай,  мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй байх талаар тусгах)
  9. Зөвлөх зэрэг горилогчийн нийтлэг ба тусгай шалгуурыг хангасаныг баталгаажуулсан   баримтуудыг хавсаргах   (зөвлөх зэргийн нийтлэг ба тусгай шалгуурыг хавсаргав)
Нэр дэвшигч нар бүрдүүлсэн материалаа цахимаар болон цаасаар 10-р сарын 02- ны өдрийн дотор ЭМЯ-ны Дотрын анагаах судлалын салбар Зөвлөлийн гишүүн, Монголын Зүрх судасны эмч нарын Нийгэмлэгийн УЗ-ын гишүүн  Ө.Цолмонд хүлээлгэн  өгнө үү. 

Утас: 88094072
Цахим хаяг: tsolmon@mnums.edu.mn

ЖичНэр дэвшигчийн дутуу , хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авах боломжгүй болохыг анхаарна уу.

Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 15-ний өдрийн А/513 дугаар "Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам"

ДОТРЫН АНАГААХ СУДЛАЛ”-ЫН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Энэхүү тусгай шаардлагыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл зөвшөөрсөн өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай мөрдөнө.

ЗҮРХ СУДЛАЛЫН ЗӨВЛӨХ зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтэн нь дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Журмын дагуу нийтлэг шаардлагыг хангасан байна
  2. Мэргэжлийн   нийгэмлэг,  холбооноос зохион  байгуулсан  сургалтанд  хамрагдсан  байх 
  3. Эрдэм шинжилгээ, судалгаа, төсөлт ажлыг бие даан хийж, сүүлийн 8 жилийн хугацаанд нэгдүгээр зохиогчоор 4-өөс цөөнгүй бүтээл мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн байх ба хэвлүүлсэн үүнээс 2 нь олон улсын ном, сэтгүүлд нийтлүүлсэн эсвэл хэлэлцүүлсэн (нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага, зохиогчийн эрх) байх
  4. Зүрх судас судлалын чиглэлээр орчин үеийн шинжлэх ухаан, технологийн мэдээллийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг эмнэлзүйд ашиглах, төрөлжсөн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах, урьдчилан сэргийлэх чиглэлээр баримт, бичиг, бодлого боловсруулах чадвартай (эмнэлзүйн заавар, удирдамж, гардан үйлдлийн стандарт зэрэг мэргэжлийн баримт бичиг боловсруулах багийг удирдсан эсвэл ажлын хэсэгт хамтран ажилласан, санал, шүүмж, оюуны өмч, патент, шинэ бүтээл, оновчтой санал) байх
  5. Мэргэжлээрээ ажилласан сүүлийн 8 жилийн ажлын тайлан (байгууллага, орон  нутаг, бүс, үндэсний хэмжээнд мэргэжлийн чиглэлээр зөвлөх, багаар ажиллах чадавхтай, тусламж  үйлчилгээний  чанар, хүртээмжийг сайжруулах, хүний  нөөцийг  хөгжүүлэх,   салбарын  хөгжлийн   чиг хандлага,  тэргүүлэх чиглэлийг  тодорхойлох, эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх, салбарын хөгжилд хувь өөрийн нэмэр, мэдлэг ур чадвар, гар бие оролцсон талаар байгууллагаас өгсөн тодорхойлолтод тусгасан байх) тайлан ирүүлсэн байх
  6. Сүүлийн 5 жилийн хугацаанд төгсөлтийн дараах  сургалтанд “Удирдагч багш”-аар ажиллаж, 3-аас олон мэргэжилтэнг дагалдуулан сургасан байх
  7. Сүүлийн 5 жилд нийгэмд чиглэсэн  ажил зохион байгуулсан, үр дүнд  хүрсэн байх
  8. Гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  9. Анагаах ухааны магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  10. Зүрх, судас судлалын оношилгоо, эмчилгээний мэргэшсэн, зүрхний хэт авиа, зүрхний ачаалалтай сорил, холтерийн мониторинг шинжилгээг хийж, дүгнэлт өгөх ур чадвартай байх
МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШАААРДЛАГЫН БАТАЛГААЖИЛТ

Шалгуур бүрийн заалтыг баталгаажуулах бичиг  баримт, хуулбарыг  хавсаргана. Үүнд:
  • үндсэн мэргэжил, төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн үнэмлэх, хуулбар
  • мэргэжлийн зэргийн үнэмлэхийн хуулбар
  • боловсролын зэргийн үнэмлэхийн хуулбар
  • багц цагийн  сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар 
  • эмнэлзүйн сургагч багшийн үнэмлэхийн хуулбар эсвэл ЭМХТ, МДИ, СЭБ-ын тодорхойлолт
  •  тусгай шаардлагад нийцсэн бүтээлийн хуулбар 
  • сургалтын хөтөлбөр батлуулсан хуулбар
  • байгууллагын тодорхойлолт
  • нийгэмлэг, холбооны тодорхойлолт 
  • ажлын тайлан, бүтээлийн жагсаалтыг байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоогоор баталгаажуулах

0 comments:

Post a Comment

Follow by Email